Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Мун Жэ Ин АНУ, БНАСАУ-ын удирдагчидтай 3 талын уулзалт хийхийг санал болгож байна

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин ирэх сарын 12-нд Сингапурт АНУ, БНАСАУ-ын удирдагчид уулзалт хэлэлцээгээ хийхээр тохиролцоонд хүрч чадвал энэ уулзалтад оролцоход бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мун Жэ Ин АНУ, БНАСАУ-ын удирдагчидтай 3 талын уулзалт хийхийг санал болгож байна
Мун Жэ Ин АНУ, БНАСАУ-ын удирдагчидтай 3 талын уулзалт хийхийг санал болгож байна. Зураг: МҮОНРТ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин ирэх сарын 12-нд Сингапурт АНУ, БНАСАУ-ын удирдагчид уулзалт хэлэлцээгээ хийхээр тохиролцоонд хүрч чадвал энэ уулзалтад оролцоход бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Тодруулбал, Сингапурт гурван талын уулзалт хийхэд бэлэн байгаагаа ийнхүү илэрхийлжээ. Ерөнхийлөгч Мун Жэ Ин өнгөрсөн бямба гарагт Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзалт хэлэлцээ хийснийхээ дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр гурван талт уулзалт зохион байгуулах боломжтойг анх мэдэгдсэн юм. АНУ, Умард Солонгосын дээд уулзалтын бэлтгэлийг хоёр тал хангаж эхэлсэн. Энэ бэлтгэл ажлын үр дүнгээс дараагийн хийх алхмуудаа тодорхойлохоор төлөвлөж байгааг Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Хуваалцах