Мөнгө солиулах гэж очоод 20 сая рублиэ алджээ
Москвагийн бизнесмэн нэгэн валют солих цэгт 20 сая рублиэ алдсан байна.
Мэдээллийн алба

Москвагийн бизнесмэн нэгэн валют солих цэгт 20 сая рублиэ алдсан байна. 33 настай ажил хэрэгч залуу 300 мянган ам.доллараа солиулахаар Энхтайваны өргөн чөлөөний 181 дүгээр байшинд байрлах валют солих цэгт очжээ.
Дотор нь сууж байсан эрэгтэй хүнд доллараа өгөөд рубль авахаар хүлээж суусан байна. 15 минутын дараа өрөө рүү ортол дотор нь хэн ч байсангүй. Луйварчдад мэхлүүлснээ мэдсэн бизнесмэн тэр даруй цагдаад мэдэгджээ. Түүний очсон валют солих цэг хуурамч байсан аж.


















