Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх сургалт болж байна
УЕПГ, Монголбанк, Азийн хөгжлийн банк хамтран Монгол Улсад мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх техникийн туслалцааны төслийн хүрээнд “Шүүх, хууль сахиулах байгууллагуудын мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг энэ сарын 9-11-ний өдрүүдэд УЕПГ-ын дэ
Мэдээллийн алба

УЕПГ, Монголбанк, Азийн хөгжлийн банк хамтран Монгол Улсад мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх техникийн туслалцааны төслийн хүрээнд “Шүүх, хууль сахиулах байгууллагуудын мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг энэ сарын 9-11-ний өдрүүдэд УЕПГ-ын дэргэдэх “Сургалт судалгааны төв”-ийн байранд зохион байгуулан явуулж байна.
Сургалтад Прокурор, Цагдаа, ТЕГ, АТГ- ын нийт 50 гаруй ажилтан хамрагдаж байгаа юм. Сургалтыг гадаадын сургагч багш нар удирдан явуулах буй аж. Сонирхуулахад, мөнгө угаах гэдэг хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг хууль ёсны харагдуулах үйл ажиллагааг хэлдэг ажээ.


















