Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мөнгө завшсан хэргүүдийг шалгаж эхэллээ

АТГ өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээв. Хувь хүний орлогын албан татварт төлөх ёстой 23.9 сая төгрөгийг завшсан,

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мөнгө завшсан хэргүүдийг шалгаж эхэллээ
Мөнгө завшсан хэргүүдийг шалгаж эхэллээ. Зураг: МҮОНРТ

АТГ өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээв. Хувь хүний орлогын албан татварт төлөх ёстой 23.9 сая төгрөгийг завшсан, суралцагчаас авсан сургалтын төлбөрийг хувьдаа завшсан, байгууллагад автомашин авахдаа 15 сая төгрөгийн илүү үнээр авсан, ангийн найзынхаа компанийг тендерт шалгаруулж хувь хүртсэн зэрэг албан тушаалтнуудад холбогдох хэргүүдийг шалгаж эхэллээ.

Мөн олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг олгохдоо албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бүртгэлийн системд автотээврийн хэрэгслийг бүртгэлүй мөртлөө бүртгэсэн албан тушаалтан Б-д холбогдох гэх мэт хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлэв.

Хуваалцах