Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдсэн байна

Нийслэлд хүний амь насыг санаатайгаар хохироосон 1, хулгайлах 19, дээрэмдэх 1, булаах 1, танхайрах 5, залилан 1, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх 1, зам тээврийн хэрэг 19, осол 11 гарч 22 хүн гэмтсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдсэн байна
Мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдсэн байна. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 13-14-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1324 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 59 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 34 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд хүний амь насыг санаатайгаар хохироосон 1, хулгайлах 19, дээрэмдэх 1, булаах 1, танхайрах 5, залилан 1, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх 1, зам тээврийн хэрэг 19, осол 11 гарч 22 хүн гэмтсэн байна.

Мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдсэн хэргийг СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэсэг шалгаж байна. Тодруулбал, банкинд мөнгө тушаасан иргэний таван сая төгрөг дотор нэг ширхэг 20 мянгатын хуурамч дэвсгэрт байсан аж.

Хуваалцах