Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

“Мөнгөн төлийн эзэн” шалгаруулна

Мал сүргээ өмнөх оноос төлөөр нь өсгөж, оны эхний хээлтэгч бүрээс төл авсан байх, хээлтэгч мал сүргийн 50 хувиас дээш болсон, мал эмнэлгийн арга хэмжээнд бүрэн хамрагдаж, цөөн мал бүхий 1-2 малчныг малжуулсан байх болзолтой ажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Мөнгөн төлийн эзэн” шалгаруулна
“Мөнгөн төлийн эзэн” шалгаруулна. Зураг: МҮОНРТ


Говь-Алтай аймгийн Бигэр сумын малчид өнгөрсөн онд мал сүргээ таван төрөл дээр нь өсгөж тэмээ 1531, адуу 3496, үхэр 3771, хонь 28643, ямаа 78827 бүгд 116 268 толгой мал тоолуулжээ.

Сумын ИТХ, Засаг даргын тамгын газраас малчдынхаа ажлыг үнэлэх, мал сүргийн тогтвортой өсөлтийг хангах, төл бүрийг мал болгох, ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр “Мөнгөн төлийн эзэн” шалгаруулж байхаар болзол зарлаад байна.

Мал сүргээ өмнөх оноос төлөөр нь өсгөж, оны эхний хээлтэгч бүрээс төл авсан байх, хээлтэгч мал сүргийн 50 хувиас дээш болсон, мал эмнэлгийн арга хэмжээнд бүрэн хамрагдаж, цөөн мал бүхий 1-2 малчныг малжуулсан байх болзолтой ажээ.

Түлхүүр үг:Мөнгөн төл
Хуваалцах