Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мөнгөн устай холбоотой мэдээлэл иржээ

2013 оны 9-р сарын 30-ны өдрийн 08:00 цагаас 2013 оны 10-р сарын 01-ны өдрийн 08:00 цагийн хооронд иргэд, аж ахуйн нэгжээс нийтдээ 8998 хандалт иржээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мөнгөн устай холбоотой мэдээлэл иржээ
Мөнгөн устай холбоотой мэдээлэл иржээ. Зураг: МҮОНРТ

2013 оны 9 сарын 30-ны өдрийн 08:00 цагаас 2013 оны 10 сарын 01-ны өдрийн 08:00 цагийн хооронд иргэд, аж ахуйн нэгжээс нийтдээ 8998 хандалт иржээ.

101, 105 дугаарт 716 хандалт бүртгэгдэж, нийслэлд объектын гал түймрийн 7, мөнгөн устай холбоотой 1, зам тээврийн ослын 1 дуудлага ирж шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.

102 дугаарт 4648 дуудлага ирснээс гэмт хэрэг зөрчлийн 1556, зам тээврийн ослын 342 мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 44 үйлдэл бүртгэгдсэнээс эзэн холбогдогч тогтоогдсон 34, илрээгүй 10 хэргийг шалгаж байна.

103 дугаарт 3634 эмнэлгийн яаралтай тусламжийн талаарх мэдээ мэдээллийг хүлээн авснаас 670 бодит дуудлаганд очиж үйлчилсэн байна. Үүнээс төрөх - 81, oсол гэмтэл - 94, зөвлөгөө - 218, согтуутай холбоотой – 14, ухаангүй согтуу -6 байна хэмээн ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.

Түлхүүр үг:мэдээ мэдээлэл
Хуваалцах