Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мөнгөнгүүр эмнэлгээс Саппорогийн уулзвар хүртэл авто замыг түр хаана

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн хүрээнд Өнөр хорооллын арын авто замыг иж бүрэн шинэчилж, ногоон байгууламж, явган хүний зам, гүүрэн байгууламж бүхий цогц гудамж болгоно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мөнгөнгүүр эмнэлгээс Саппорогийн  уулзвар хүртэл авто замыг түр хаана
Мөнгөнгүүр эмнэлгээс Саппорогийн уулзвар хүртэл авто замыг түр хаана. Зураг: МҮОНРТ

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн хүрээнд Өнөр хорооллын арын авто замыг иж бүрэн шинэчилж, ногоон байгууламж, явган хүний зам, гүүрэн байгууламж бүхий цогц гудамж болгоно.

Тус төслийн ус зайлуулах байгууламжийн угсралтын ажил өнөөдөр эхэлнэ. Энэ хүрээнд Мөнгөнгүүр эмнэлгээс Саппорогийн уулзвар хүртэл авто замыг хаана.

Зам хаах: 7-р сарын 25-ны 22:00 цаг

Зам нээх: 8-р сарын 3-ны 06:00 цаг

Иргэд та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Хуваалцах