Mөнгөний нийлүүлэлт өссөн байна
Mөнгөний нийлүүлэлт (M2) 2020 оны 4 дүгээр сарын эцэст 20.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 253.2 (1.3хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд валютын хадгаламж 886.3 (31.0хувь) тэрбум төгрөгөөр, валютын харилцах 54.4 (2.3хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Мэдээллийн алба

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2020 оны 4 дүгээр сарын эцэст 858.5 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 10.7 (1.2хувь) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 74.5 (8.0хувь) тэрбум төгрөгөөр буурсан байна.
Төгрөгийн хадгаламж 2020 оны 4 дүгээр сарын эцэст 10.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 179.2 (1.7хувь) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 437.3 (4.0хувь) тэрбум төгрөгөөр буурсан байна.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2020 оны 4 дүгээр сарын эцэст 1.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 37.0 (2.0хувь) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 80.0 (4.1хувь) тэрбум төгрөгөөр буурсан байна.Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.9 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.1 пунктээр буурсан байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.