Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мөнгөнморьт сумын цэцэрлэг, сургууль өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаж байна

Төв аймгийн Мөнгөнморьт сумын ЕБС энэ хичээлийн жилд 17 багш, удирдах ажилтан, 19 ажилчин, 247 сурагчтайгаар үйл ажиллагаагаа явуулна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мөнгөнморьт сумын цэцэрлэг, сургууль өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаж байна
Мөнгөнморьт сумын цэцэрлэг, сургууль өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаж байна. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн Мөнгөнморьт сумын ЕБС энэ хичээлийн жилд 17 багш, удирдах ажилтан, 19 ажилчин, 247 сурагчтайгаар үйл ажиллагаагаа явуулна.

Сургуулийн дотуур байрны 11 тасагт 52 хүүхэд хүлээн авах бэлтгэл хангагдсан бөгөөд энэ онд орон нутгийн хөгжлийн сангаас сургуулийн спорт заалны шалыг 25 сая төгрөгөөр сольж, 65 сая төгрөгөөр сантехникийн засвар, 18,5 сая төгрөгөөр халаалтын тогоо сольж, улсын төсвийн 4.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сургуулийг иж бүрэн камержуулжээ.

Харин аймгийн гурван удаагийн аварга Мөнгөнморьт сумын “Хэрлэн” цэцэрлэг энэ хичээлийн жилд 7 багш, удирдах ажилтан, 19 ажилчин, 5 бүлэгт 139 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулах бөгөөд энэ онд БСШУСЯ, Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар 6 сая төгрөгийн өтрөг бүхий "Багшийн хөгжлийн төв"-тэй болсон нь багш нар ажлын байрандаа мэдлэг боловсролоо дээшлүүлж, хөгжих таатай орчин бүрдсэн байна.

Мөн Дээвэр төслийн хүрээнд аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас 60 сая төгрөгөөр санхүүжүүлэн цэцэрлэгийн дээврийг сольж, гадна фасадны засварын ажлуудыг хийжээ.

Эх сурвалж: Төв аймгийн ЗДТГ

Хуваалцах