"Мөнхийн дархан хил" хөшөө
Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэнгийн санаачилгаар 2009 оны тавдугаар сарын 12-нд Хилийн 0198 дугаар ангийн 0150 дугаар салбарын
Мэдээллийн алба

Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэнгийн санаачилгаар 2009 оны тавдугаар сарын 12-нд Хилийн 0198 дугаар ангийн 0150 дугаар салбарын хариуцсан хэсэг, Хайлааст голын зүүн урд “Мөнхийн дархан хил” хөшөөний шавыг тавьж, наймдугаар сарын 30-ны өдөр буюу Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойгоор нээлтийг нь хийсэн байдаг.
Уг хөшөө нь Халх голын дайн, Монгол-Зөвлөлтийн дайчдад зориулсан 30 гаруй хөшөөнөөс үе үеийн хилчдэд зориулснаараа онцлог юм. “Мөнхийн дархан хил” хөшөөний утга нь эх орныхоо хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг хамгаалж ирсэн хилчдийн залгамж халаа, өргөсөн тангарагтаа үнэнч гэдгийг дөрвөн үеийн хилчид гар барин зогссоноор тод томруун харуулсан юм.
Эх сурвалж: ХХЕГ


















