Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Мөнхөд дурсагдах дайчид” (фото)

явган жагсаалд оролцогчид Офицеруудын ордны өмнөх “Монгол ард” эскадрилын хөшөөнөөс Маршал Г.К.Жуковын хөшөө гэсэн маршрутаар жагссан

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Мөнхөд дурсагдах дайчид” (фото)
“Мөнхөд дурсагдах дайчид” (фото). Зураг: МҮОНРТ

Аугаа их ялалтын 74 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Мөнхөд дурсагдах дайчид” хүндэтгэлийн явган жагсаал өнөөдөр Улаанбаатар хотод боллоо. Тус явган жагсаалд оролцогчид Офицеруудын ордны өмнөх “Монгол ард” эскадрилын хөшөөнөөс Маршал Г.К.Жуковын хөшөө гэсэн маршрутаар жагссан. Дараагаар нь Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм.

“Мөнхөд дурсагдах дайчид” жагсаалд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага, алба хаагчид, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн оюутнууд, Орос хэлний сургалттай сургуулийн багш, ажилтан, сурагчид, Халх голын дайн, дэлхийн II дайны ялалтад хувь нэмрээ оруулсан дайчдын үр сад оролцсон юм.

Дээрх жагсаал Аугаа их ялалтын баярын өдрөөр буюу жил бүрийн тавдугаар сарын 9-нд дэлхийн олон оронд зохион байгуулагддаг бөгөөд өнгөрсөн онд ОХУ-д болсон “Үхэшгүй мөнхийн хороо” хөдөлгөөнд оролцогчдын тоо 10 саяас дээш гарсан бол хилийн чандад нэг сая давж, 80 гаруй улс орныг хамарчээ.

Хуваалцах