"Мөнхөд дурсагдах дайчид" явган жагсаал болж байна
Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Батлан хамгаалах яамнаас "Мөнхөд дурсагдах дайчид" явган жагсаалыг зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Батлан хамгаалах яамнаас "Мөнхөд дурсагдах дайчид" явган жагсаалыг зохион байгуулж байна. Тус арга хэмжээний хүрээнд 09:00-11:00 хүртэлх хугацаанд Офицерын тойргоос Жуковын талбай хүртэлх буюу Энхтайваны өргөн чөлөөний хойд урсгалын замыг түр хаагаад байна.
Явган жагсаал Батлан хамгаалах яамны урд талбайгаас эхэлсэн Жагсаал Зөвлөлт Холбоот Улсын маршал Г.К.Жуковын талбай хүртэл үргэлжлэх юм.


















