Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

МҮОХ: Анх удаа эмэгтэй тамирчдын тоо эрэгтэйчүүдийнхээс илүү гарлаа

Тэгвэл түүхэндээ анх удаа эмэгтэй тамирчид багийн бүрэлдэхүүний дийлэнхийг бүрдүүлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОХ: Анх удаа эмэгтэй тамирчдын тоо эрэгтэйчүүдийнхээс илүү гарлаа
МҮОХ: Анх удаа эмэгтэй тамирчдын тоо эрэгтэйчүүдийнхээс илүү гарлаа. Зураг: МҮОНРТ

Токиогийн олимпод Монголын 43 тамирчин өрсөлдөх эрхээ аваад буй. Тэгвэл түүхэндээ анх удаа эмэгтэй тамирчид багийн бүрэлдэхүүний дийлэнхийг бүрдүүлжээ. Тухайлбал, энэ олимпод 25 эмэгтэй, 18 эрэгтэй тамирчин улсаа төлөөлөн өрсөлдөхөөр болоод байна. Эмэгтэй тамирчид Монголын багийн бараг 60 хувийг бүрдүүлсэн юм.Бүсгүйчүүд жин дарах болсон гол шалтгаан нь 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг эрхээ авсан, чөлөөтийн охид бүх жинд өрсөлдөхөөр болсон, хүндийг өргөлт, буудлагад эмэгтэй тамирчид илүү эрх авсан зэрэг нь нөлөөлсөн байна.Түүхийн хуудас сөхвөл Бээжингийн олимпод хүйсийн харьцаа 50:50 буюу 14 эрэгтэй, 14 эмэгтэй тамирчин оролцож байв. Харин бусад олимпод ямагт эрчүүд давамгайлсаар ирсэн билээ. 1972, 1976 оны олимпод ердөө хоёрхон эмэгтэй тамирчин улсаа төлөөлөн оролцсон түүх ч бий.Ингээд зуны олимпийн наадамд эрэгтэй, эмэгтэй тамирчдын хүйсийн харьцаа ямар байсныг сонирхуулъя.

ОЛИМП ЭРЭГТЭЙ ЭМЭГТЭЙТокио-1964 17 4Мехико-1968 14 4Мюнхен-1972 37 2Монреаль-1976 30 2Москва-1980 39 4Сөүл-1988 24 4Барселона-1992 27 6Атланта-1996 12 4Сидней-2000 12 8Афин-2004 13 7Бээжин-2008 14 14Лондон-2012 16 13Рио-2016 26 17Токио-2020 18 25

Хуваалцах