Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

МҮОХ, "МИАТ" Олимпын төлөө хамтран ажиллана

Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нь Монголын Иргэний Агаарын Тээврийн гүйцэтгэх захирал Д.Баттөрийг “ОЛИМПИК ХАУС”-т хүлээн авч уулзан, “Токио-2020” олимп болон бусад тив, бүсийн наадмын үеэр хамтран ажиллах талаар санал бодлоо солилцлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОХ, "МИАТ" Олимпын төлөө хамтран ажиллана
МҮОХ, "МИАТ" Олимпын төлөө хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нь Монголын Иргэний Агаарын Тээврийн гүйцэтгэх захирал Д.Баттөрийг “ОЛИМПИК ХАУС”-т хүлээн авч уулзан, “Токио-2020” олимп болон бусад тив, бүсийн наадмын үеэр хамтран ажиллах талаар санал бодлоо солилцлоо.

Үндэсний олимпийн хороо, үндэсний агаарын тээвэрлэгч компани нь олон жилийн турш найрсгаар хамтран ажилласан сайхан уламжлалтай бөгөөд спорт-олимпизмийг сурталчлах, "МИАТ"-ийн нэр хүндийг олон улсын түвшинд өндөрт өргөх, нислэгийн сэтгүүлийн спортын сэдэвт мэдээллийг нэмэгдүүлэх зэргээр олон талт үйл ажиллагаагаа нэгтгэх, ойрын үед МҮОХ, "МИАТ"-ийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурахаар хоёр тал тохиролцлоо.

Эх сурвалж: МҮОХ

Хуваалцах