МҮОХ-ны Бүх гишүүдийн хурал болж байна
Бүх гишүүдийн хурлаар МҮОХ-ны эхний хагас жилийн ажлын урьдчилсан тайлан, 2022 оны төсөв, төлөвлөгөө болон гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх аж. Мөн МҮОХ-ны дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мэдээллийн алба

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хурал өчигдөр “Олимпик хауст” танхим болон цахим хосолсон хэлбэрээр явагджээ. Хурлаар өнөөдөр болох Бүх гишүүдийн хурлаар хэлэлцэх асуудлын дарааллыг хэлэлцэн баталсан байна.
Бүх гишүүдийн хурлаар МҮОХ-ны эхний хагас жилийн ажлын урьдчилсан тайлан, 2022 оны төсөв, төлөвлөгөө болон гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх аж. Мөн МҮОХ-ны дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
МҮОХ-ны VIII чуулганаас сонгогдсон анхдугаар Бүх гишүүдийн хурал Олимпизм-Ногоон хөгжлийн төлөө уриан дор явагдах юм. Хурал өнөөдөр МҮОХ-ны 407 тоот хурлын өрөөнд цахим, танхим хосолсон хэлбэрээр болж байна.


















