МҮОХ-ны ээлжит бус хурал "Шангрила" зочид буудлын хурлын танхимд болно
Дашрамд дуулгахад, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн эрүүл мэндийн шалтгаанаар 2019 оны аравдугаар сард ажлаа өгсөн билээ. Иймд ээлжит чуулганаа хийж шинэ ерөнхийлөгчөө сонгох нь “Токио-2021” зуны олимпын ХХХII наадам ойртоод байгаа энэ цаг үед зайлшгүй шаардлагатай байгаа юм.
Мэдээллийн алба

Монголын үндэсний олимпийн хорооны гишүүдийн ээлжит бус хурал ирэх наймдугаар сарын 14-ний өдрийн 10:00 цагт "Шангрила" зочид буудлын хурлын танхимд болно.
Тус хурлаар Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоог нөхөн сонгох сонгууль буюу Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгчийг сонгохоор санал нэгдсэн байна.
Дашрамд дуулгахад,МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн эрүүл мэндийн шалтгаанаар 2019 оны аравдугаар сард ажлаа өгсөн билээ. Иймд ээлжит чуулганаа хийж шинэ ерөнхийлөгчөө сонгох нь “Токио-2021” зуны олимпын ХХХII наадам ойртоод байгаа энэ цаг үед зайлшгүй шаардлагатай байгаа юм.
Шинэ ерөнхийлөгчийн төлөөх сонгуульд Монгол Улсаас төрсөн олимпын анхны алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Монголын Бадминтоны холбооны ерөнхийлөгч, Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны Маркетингийн комиссын гишүүн, МҮОХ-н ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, саяхан олон улсын олимпийн хорооны гишүүнээр сонгогдсон Б.Баттүшиг тэргүүтэй хүмүүс нэр дэвшээд байгаа билээ.


















