МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн мэдээлэл хийлээ
Монголын Үндэсний Олимпийн хорооны Ерөнхийлөгчөөр улиран сонгогдоод буй Д.Загдсүрэн сүүлийн үед өөрийнх нь талаар олон нийтэд хүрч буй мэдээллүүдийн талаар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.
Мэдээллийн алба

Монголын Үндэсний Олимпийн хорооны Ерөнхийлөгчөөр улиран сонгогдоод буй Д.Загдсүрэн сүүлийн үед өөрийнх нь талаар олон нийтэд хүрч буй мэдээллүүдийн талаар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.
Тодруулбал, МЧБХ-ны Ерөнхийлөгч Д.Дагвадорж тэргүүтэй спортын холбоодын төлөөлөл түүнийг МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллах эрхзүйн үндэслэлгүй гэж үзэн, өмнө нь ял шийтгэл авч байсан хүн МҮОХ-г удирдаж байгаа нь ОУОХ-ны дүрмэнд нийцэхгүй хэмээн мэдэгдээд байсан.
Мөн түүний талаар Даамын холбооны Ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнэ, Оюутны спортын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан нарын удаа дараа ОУОХ-нд хүргүүлсэн захидал, Д.Дагвадоржийн Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн нээлттэй захидлын талаар байр сууриа илэрхийлсэн юм.
МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн МҮОХ-той эзэмшлийн бус газрын асуудал, Лондоны олимпийн үеэр тараасан чанарын шаардлага хангахгүй тараг, Спортын төв ордон дахь спортын барааны дэлгүүр, МҮОХ-ны санхүүгийн үйл ажиллагаа, ажилчдын байрны асуудал, Спортын холбоодыг Д.Загдсүрэн хувьчилсан гэх зэрэг мэдээллүүдийг ор үндэсгүй ташаа мэдээлэл хэмээн үзэж залруулга хийлээ.
МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнгийн тайлбар /бүрэн эхээрээ/


















