Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр дээд лигийн тоглолт үзэж сонирхолоо

Шигшээ эхний тоглолтод өнгөрсөн оны Дээд лигийн аварга “Алдар” спорт хорооны “Алдар Танан Гарьд” баг 82:78-аар хожиж цувралыг тэргүүлж эхэллээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр дээд лигийн тоглолт үзэж сонирхолоо
МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр дээд лигийн тоглолт үзэж сонирхолоо. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өчигдөр Монголын сагсан бөмбөгийн тамирчдын холбооноос зохион байгуулж буй Дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөөх цуврал эхний тоглолтыг үзэж сонирхолоо.

Дээд лигийн тэмцээнд нийт зургаан баг оролцож, “Алдар Танан Гарьд”, “Хасын Хүлэгүүд” багууд аваргын төлөө шалгаран үлдсэн. “Алдар Танан Гарьд” плей-оффт “23 Storm” багийг цуврал тоглолтод 4:1-ээр буулгаж авсан бол “Хасын Хүлэгүүд” өмнөх даваандаа “Хан-Уул Хангарьд” багийг мөн 4:1-ээр хожжээ.

Шигшээ эхний тоглолтод өнгөрсөн оны Дээд лигийн аварга “Алдар” спорт хорооны “Алдар Танан Гарьд” баг 82:78-аар хожиж цувралыг тэргүүлж эхэллээ.

Энэ тоглолтод “Алдар Танан Гарьд”-аас Б.Мөнхболд 19 оноогоор багаа тэргүүлсэн бол О.Эрдэнэцогт 16, Г.Билгүүн 14 оноогоор удаалсан байна. Харин “Хасын Хүлэгүүд”-ийг баруун гарын бугуйндаа бэртэлтэй ч солгой гараараа тоглосон Б.Билгүүн 18 оноо авч хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан байна.

Хуваалцах