Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр МКХ-ны удирдлагуудыг хүлээн авлаа

Монголын Крикетийн Холбоо нь анх нийслэлийн 34-р сургууль дээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бөгөөд улсын бүртгэлд 2007 онд бүртгүүлж 2010 оноос сургалт, бэлтгэл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр МКХ-ны удирдлагуудыг хүлээн авлаа
МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр МКХ-ны удирдлагуудыг хүлээн авлаа. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр “Олимпик хаус”-даа Монголын Крикетийн Холбооны Ерөнхийлөгч Г.Баттулга, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Түвшин, холбооны ахлах дасгалжуулагч Ж.Даваасүрэн, хамтын ажиллагаа, хөгжлийн комиссын гишүүн Минту Кумар (Бангладеш улсын иргэн), Хитэш Упадхаяа (Энэтхэг улсын иргэн) нарыг хүлээн авч уулзлаа.

Энэхүү уулзалтаар Н.Түвшинбаяр МҮОХ-ны одоогийн үйл ажиллагаа, Монгол Улсад спортын заал танхимын хүрэлцээ, бүтээн байгуулалт, хэтийн төлөвлөлтийн талаарх яриаг өрнүүлсэн бөгөөд крикетийн холбоог дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Монголын Крикетийн Холбоо нь анх нийслэлийн 34-р сургууль дээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бөгөөд улсын бүртгэлд 2007 онд бүртгүүлж 2010 оноос сургалт, бэлтгэл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм.

Тэд нийт зургаан аймаг нийслэлийн таван дүүрэгт сургалт зохион байгуулан хот, улсын чанартай уралдаан тэмцээнүүдийг залуучууд, насанд хүрэгчдийн дунд зохион байгуулсаар байна.

Хуваалцах