Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Техник спортын төвөөр зочиллоо

Мөн энэ үеэр Техник спортын төв дээр буудлага спортын өсвөр үеийн УАШТ зохиогдож, 200 гаруй тамирчин цэц мэргээ сорьж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Техник спортын төвөөр зочиллоо
МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Техник спортын төвөөр зочиллоо. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч, олимпын аварга Н.Түвшинбаяр, ахлах зөвлөх Ж. Отгонцагаан нар Техник спортын төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэднийг Техник спортын төвийн захирал Б.Наран-Идэр хүлээн авч өөрсдийн үйл ажиллагаа болон тус төвөөс боловсруулсан Баяндаваа дахь орчин үеийн өвөл, зуны спортын бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдааны цогцолборын иж бүрэн төслийг танилцууллаа.

Мөн энэ үеэр Техник спортын төв дээр буудлага спортын өсвөр үеийн УАШТ зохиогдож, 200 гаруй тамирчин цэц мэргээ сорьж байна.

Хуваалцах