Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяртай МАМСХ-ны удирдлагууд уулзлаа

Монголын автомашин мотоциклийн спортын холбоо нь МҮОХ-ны ууган холбоодын нэг бөгөөд энэ онд мөн 65 жилийн түүхт ой нь тохиож байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяртай МАМСХ-ны удирдлагууд уулзлаа
МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяртай МАМСХ-ны удирдлагууд уулзлаа. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт Монголын автомашин мотоциклийн спортын холбооны удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо.

Монголын автомашин мотоциклийн спортын холбоо нь МҮОХ-ны ууган холбоодын нэг бөгөөд энэ онд мөн 65 жилийн түүхт ой нь тохиож байна.

Энэ холбоог өдгөө Батхүүгийн Ганхөлөг тэргүүлж байгаа бол ерөнхий нарийн бичгийн дарга Буянтогтохын Болд, дэд ерѳнхийлѳгчѳѳр Амарсайханы Пүрэвдорж нар ажиллаж байна. Монголын автомашин мотоциклийн спортын холбооны "генсек"-ийн албыг 18 жил хашсан Д.Очирсүх тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.

Хуваалцах