МҮОХ-ны ерөнхийлөгчийн дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн хурал боллоо
Эрдэмтдийн зөвлөл МҮОХ-ны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд түүнд зөвлөх, санал, хүсэлт гаргах зорилго бүхий Ажлын хэсэг бөгөөд өчигдөр гурван зүйл дээр санал бодлоо солилцсон юм.
Мэдээллийн алба

Монголын Үндэсний Олимпын Хороонд Ерөнхийлөгчийн дэргэдэх орон тооны бус Эрдэмтдийн зөвлөл хуралдаж, Монгол Улс дахь олимпын хөдөлгөөний бодлого, шинэчлэл, хөгжлийн асуудлыг хэлэлцлээ.
Эрдэмтдийн зөвлөл МҮОХ-ны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд түүнд зөвлөх, санал, хүсэлт гаргах зорилго бүхий Ажлын хэсэг бөгөөд өчигдөр гурван зүйл дээр санал бодлоо солилцсон юм.
Тэд МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Спорт-Олимпизмын шинэ эрин төсөлийн танилцуулгатай танилцан Тамирчны дараах карьерийг дэмжих хөтөлбөр, Эрдэмтдийн зөвлөлийн ажлын төлөвлөгөөний талаар санал солилцож, халуун яриануудыг өрнүүллээ.


















