МҮОХ-ны Гишүүдийн ээлжит бус хурал болно
Монголын үндэсний олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал энэ сарын 17-нд болж, Гишүүдийн ээлжит бус хурлыг ирэх зургаадугаар сарын 23-нд цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Мэдээллийн алба

Монголын үндэсний олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал энэ сарын 17-нд болж, Гишүүдийн ээлжит бус хурлыг ирэх зургаадугаар сарын 23-нд цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Олимпын их гэр бүлийн гишүүд та бүхнийг хуралдаа идэвхтэй оролцохыг урьж байна.
Хэлэлцэх асуудлууд:
- МҮОХ-ны Чуулганы товыг тогтох;
- МҮОХ-ны Ёс зүйн дүрмийг хэлэлцэн батлах;
- МҮОХ-ны гишүүнчлэл;
Гишүүдийн ээлжит бус цахим хуралд оролцох зааврыг жич хүргэх болно гэжээ.


















