МҮОХ-ны шинэ ерөнхийлөгч ирэх арваннэгдүгээр сарын 30-нд тодорно
Монголын үндэсний олимпын хорооны бүх гишүүдийн хурал саяхан болж, ээлжит чуулганы товоо ирэх арваннэгдүгээр сарын 30-нд гаргасан юм.
Мэдээллийн алба

Монголын үндэсний олимпын хорооны бүх гишүүдийн хурал саяхан болж, ээлжит чуулганы товоо ирэх арваннэгдүгээр сарын 30-нд гаргасан юм.
Энэхүү чуулганаар олимпын хороог удирдах ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нарыг сонгоно. Өнгөрсөн оны ээлжит бус чуулганаар Н.Түвшинбаяр ерөнхийлөгчөөр сонгогдсон ч гэмт хэрэгт холбогдож, хожим нь хорооны тамга тэмдэг авч зугтаасан хэрэгт холбогдсон. Түүний эзгүйд дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж, тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг баг тамирчдаа удирдан “Токио-2020” олимпод оролцсон билээ.
Харин хэн болох нь оньсго мэт байна.


















