Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНР-д орчуулагч-редактор ажилд шалгаруулж авна

Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн Монголын дуу хоолой радиод Орчуулагч-редактор сонгон шалгаруулж авна. Уран бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй хүнийг ажилд урьж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНР-д орчуулагч-редактор ажилд шалгаруулж авна
МҮОНР-д орчуулагч-редактор ажилд шалгаруулж авна. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн Монголын дуу хоолой радиод Орчуулагч-редактор сонгон шалгаруулж авна. Уран бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй хүнийг ажилд урьж байна.

Тавигдах шаардлага:

  • Сэтгүүл зүйн болон орчуулагчийн мэргэжилтэй

  • Эфирт англиар нэвтрүүлэг бэлтгэх хөтлөх чадвартай

  • Уран бүтээлч сэтгэлгээтэй

  • Шинэ техник технологийг ашиглах чадвартай

  • Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй

  • Хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой, ажил мэргэжлийн ёс зүйтэй, ажилдаа хариуцлагатай ханддаг байх

Бүрдүүлэх материал:

  • Дэлгэрэнгүй анкет /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/

  • Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

  • Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

  • Урьд ажиллаж байсан байгууллага, хувь хүний тодорхойлолт

  • Нийгмийн даатгалын дэвтрийн тушаалтай хэсгийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн 2019 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 17:00 цагаас өмнө доорхи хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3,
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн байр
Хүний нөөцийн алба
Утас: 325802

Хуваалцах