Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНР-д орчуулагч сонгон шалгаруулж авна

Монгол Улсын гадаад, дотоод бодлого, улс төр, эдийн засаг, монголчуудын аж амьдрал, ахуй соёл, түүх уламжлал, ёс заншилын чиглэлээр нэвтрүүлэг сурвалжлага бэлтгэн орчуулж, хөтөлж гадаадын сонсогчдод хүргэнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНР-д орчуулагч сонгон шалгаруулж авна
МҮОНР-д орчуулагч сонгон шалгаруулж авна. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Олон Нийтийн радиод орчуулагч сонгон шалгаруулж авна.

ОРЧУУЛАГЧ

Ажлын байрны зорилго:

Монгол Улсын гадаад, дотоод бодлого, улс төр, эдийн засаг, монголчуудын аж амьдрал, ахуй соёл, түүх уламжлал, ёс заншилын чиглэлээр нэвтрүүлэг сурвалжлага бэлтгэн орчуулж, хөтөлж гадаадын сонсогчдод хүргэнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Англи хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн. /Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй/

  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай

  • Эфирт англиар нэвтрүүлэг бэлтгэх, хөтлөх чадвартай

  • Сэтгүүл зүйн чиглэлээр их, дээд сургууль төгссөн бол давуу тал болно

  • Багаар ажиллаж, ачаалал даах чадвартай, харилцааны соёлтой

  • Шинэ техник технологийг ашиглах чадвартай

  • Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлага хүлээх чадвартай

  • Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй

Бүрдүүлэх материал:

  • Дэлгэрэнгүй анкет /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/

  • Их, дээд сургууль төгссөн диплом /хуулбар/

  • Иргэний үнэмлэхийн хуулбар

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз

Хүний нөөцийн алба, Утас: 325802

Хуваалцах