Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНР-д редактор сонгон шалгаруулж авна

Нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна. Таныг мэргэжлийн чадварлаг баг хамт олонтой ажиллах таатай орчинд ажиллахыг урьж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНР-д редактор сонгон шалгаруулж авна
МҮОНР-д редактор сонгон шалгаруулж авна. Зураг: МҮОНРТ

Нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна. Таныг мэргэжлийн чадварлаг баг хамт олонтой ажиллах таатай орчинд ажиллахыг урьж байна.

Нээлттэй ажлын байр:

1. Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн редактор

Ажлын байрны зорилго:

Шинэ брэнд нэвтрүүлэг бий болгож сонсогчдыг татах, ижил төстэй олон хэвлэл мэдээллийн хэрэгслээс ялгаатай, өгөөжтэй, тэнцвэртэй, хараат бус нийтлэл нэвтрүүлэг бүтээхийн тулд бичвэр, яриа сурвалжилга сонирхолтой, олон талын мэдээлэл бүхий гүйцэтгэл сайтай байх.

Ажлын байранд тавигдах шаардлага:

- Сэтгүүлч мэргэжил эзэмшсэн, их дээд сургууль төгссөн, бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй
- Студийн дууны тоног төхөөрөмж дээр ажиллах чадвартай
- Дууны мэргэжлийн программууд дээр ажиллах чадвартай
- Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй
- Гадаад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, уран бүтээлч сэтгэлгээтэй байх
- Багаар ажиллах, удирдан зохион байгуулах, ачаалал даах чадвартай, харилцааны соёлтой, хариуцлага хүлээх чадвартай байх
- Бичиж боловсруулах, засаж найруулах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах шинийг санаачлах чадвартай

Бүрдүүлэх материал:

- Өөрийн хийсэн 3 бүтээлийг цаасан хэлбэрээр болон “CD”-д хуулбарлаж өгөх
- Дэлгэрэнгүй анкет /www.mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
- Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
- Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
Хүний нөөцийн алба, Утас: 325802

Хуваалцах