Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНР-д редактор сонгон шалгаруулж авна

Шинэ брэнд нэвтрүүлэг бий болгож сонсогчдыг татах, ижил төстэй олон хэвлэл мэдээллийн хэрэгслээс ялгаатай, өгөөжтэй, тэнцвэртэй, хараат бус нийтлэл нэвтрүүлэг бүтээхийн тулд бичвэр, яриа сурвалжлага сонирхолтой, олон талын мэдээлэл бүхий гүйцэтгэл сайтай байх.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНР-д редактор сонгон шалгаруулж авна
МҮОНР-д редактор сонгон шалгаруулж авна. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Олон Нийтийн Радиод редактор сонгон шалгаруулж авна.

Ажлын байрны зорилго:

Шинэ брэнд нэвтрүүлэг бий болгож сонсогчдыг татах, ижил төстэй олон хэвлэл мэдээллийн хэрэгслээс ялгаатай, өгөөжтэй, тэнцвэртэй, хараат бус нийтлэл нэвтрүүлэг бүтээхийн тулд бичвэр, яриа сурвалжлага сонирхолтой, олон талын мэдээлэл бүхий гүйцэтгэл сайтай байх.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Сэтгүүл зүйн чиглэлээр төгссөн /бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй/

  • Эфирт нэвтрүүлэг хөтлөх чадвартай байх

  • Уран бүтээлч сэтгэлгээтэй

  • Мэргэжлээрээ ажиллаж байсан бол давуу тал болно.

  • Багаар ажиллаж, ачаалал даах чадвартай, харилцааны соёлтой

  • Шинэ техник технологийг ашиглах чадвартай

  • Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлага хүлээх чадвартай

  • Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй

Бүрдүүлэх материал:

  • Дэлгэрэнгүй анкет /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/

  • Их, дээд сургууль төгссөн диплом /хуулбар/

  • Иргэний үнэмлэхийн хуулбар

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз

Хүний нөөцийн алба, Утас: 325802

Хуваалцах