Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНР-ийн “Чимээгүй цаана...” шууд нэвтрүүлэг

Сүүлийн жилүүдэд хүний наймаа, бие үнэлэх, хил дамнасан гэмт хэрэг, хар тамхины хэрэг шил шилээ даран олноор гарах болсон нь олон нийтийг болоод холбогдох байгууллагуудыг энэхүү зүйлд анхаарлаа хандуулахад хүргээд байгаа гэхэд болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНР-ийн “Чимээгүй цаана...” шууд нэвтрүүлэг
МҮОНР-ийн “Чимээгүй цаана...” шууд нэвтрүүлэг. Зураг: МҮОНРТ

Сүүлийн жилүүдэд хүний наймаа, бие үнэлэх, хар тамхины хэрэг шил шилээ даран олноор гарах болсон нь олон нийтийг болоод холбогдох байгууллагуудыг энэ асуудалд анхаарлаа хандуулахад хүргээд байна.
Тиймээс нийгмийн анхаарлын гадна үлдээж болохгүй энэхүү халуун сэдвийг өнөөдөр МҮОНР-ийн “Хурд” агентлагийн редактор Ц.Мөнхзул, редактор Т.Чинзориг нар хөндөн ярилцаж байна.

Дээрх ярилцаж буй сэдэвтэй холбогдуулан “Гадаад Харилцааны Яам”-ны Консулын газрын атташе Д.Болд, ХХЕГ-ын Хилийн Тагнуулын Газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Ч.Дашдорж, УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэргийг мөрдөх хэлтсийн байцаагч цагдаагийн дэд хурандаа А.Бүдханд, ХЭҮК-ийн Гомдол, хяналт шалгалтын ажилтан Б.Батаа нар зочноор уригдан оролцож байна.

Энэхүү “Чимээгүй цаана...” сэдэвт нэвтрүүлэг нь одоо МҮОНР-ийн (106.0) нэг, хоёрдугаар сувгууд болон (FM-100.9) Р3 радиогоор орон даяар шууд явагдаж байна. Нэвтрүүлгийг MNB.MN сайтаар шууд сонсож болохоос гадна, давталтыг цахим хуудаснаас орон зай, цаг хугацаа үл хамааран хэзээ ч дахин сонсож болох юм.

Дашрамд өгүүлэхэд радиогийн энэхүү шууд ярилцлага нь хоёр цаг үргэлжилнэ.

Түлхүүр үг:"Хурд" агентлаг
Хуваалцах