Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНР-ийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулж авна

Тавигдах шаардлага: - Магистр ба түүнээс дээш зэрэгтэй - Удирдах арга барил эзэмшсэн, удирдах ажлын туршлагатай

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНР-ийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулж авна
МҮОНР-ийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулж авна. Зураг: МҮОНРТ

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИОГИЙН ЗАХИРЛЫН
АЛБАН ТУШААЛД СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

Тавигдах шаардлага:
- Магистр ба түүнээс дээш зэрэгтэй
- Удирдах арга барил эзэмшсэн, удирдах ажлын туршлагатай
- Хувийн зохион байгуулалт сайтай, бүтээлч санаачлагатай
- Багаар ажиллах чадвартай
- Харилцааны өндөр соёл эзэмшсэн
- Нэг буюу түүнээс дээш түгээмэл гадаад хэлийг бүрэн эзэмшсэн
- Улс төрийн намын гишүүн бус

Бүрдүүлэх материал:
- Мөрийн хөтөлбөр
- Дэлгэрэнгүй анкет
- Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Урьд ажиллаж байсан байгууллага, хүмүүсийн тодорхойлолт
- 4 хувь цээж зураг

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 24-ны 15:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Баянгол дүүрэг
Хувьсгалчдын зам-3
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
Ерөнхий захирлын ажлын алба
Утас: 325802

Хуваалцах