МҮОНР ойгоо амжилт бүтээлээр дүүрэн угтлаа
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио үүсэн байгуулагдсаны 79 жилийн ойгоо тохиолдуулан “Хөдөлмөрийн Алдар” өдөрлөгийг зохион байгуулж уран бүтээлч, ажилтан албан хаагчдыг нэр хүндтэй шагналуудаар шагнаж урамшууллаа.
Мэдээллийн алба

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио үүсэн байгуулагдсаны 79 жилийн ойгоо тохиолдуулан “Хөдөлмөрийн Алдар” өдөрлөгийг зохион байгуулж уран бүтээлч, ажилтан албан хаагчдыг нэр хүндтэй шагналуудаар шагнаж урамшууллаа.
Ерөнхий захирлын нэрэмжит шагналаар МҮОНР-ийн Техникийн хэлтэс шалгарч баярын бичиг, 500 мянган төгрөг, “Радио Телевизийн Тэргүүний Ажилтан” цол тэмдгээр Нэвтрүүлгийн хэлтсийн Жаргалсайханы Энхцэцэг, Радио Телевизийн “Хүндэт Жуух” бичгээр Техникийн хэлтсийн Ахлах инженер Д.Эрдэнэцэцэг, Монголын Дуу Хоолой редакцийн орчуулагч, редактор Э.Эрдэнэсувд, “Хурд” агентлагийн Ж.Золзаяа, “Баярын бичиг” мөнгөн шагналаар Техникийн хэлтсийн инженер С.Энхтуяа, Нийгэм эдийн засгийн редакцийн редактор Ө.Цогт-Эрдэнэ, орчуулагч Д.Эрдэнэбат, сурвалжлагч Т.Амаржаргал, --фондчин Т.Тунгалаг, найруулагч Д.Сарантуяа, нэвтрүүлэгч Г.Алтанбагана, сурвалжлагч Н.Мөнхбаяр, хөтлөгч Ч.Энхтуул нар тус тус шагнагдлаа. Мөн энэ үеэр МҮОНР-ийн захирал Л.Цэрэн-Очир ажил үйлс, уран бүтээлээрээ бусдыгаа манлайлж буй “Шинэ Эрин Радио Станц”-ын редактор Ө.Цогт-Эрдэнийг “Монголын Залуучуудын Холбоо”-ны “Тэргүүний Залуу” алтан медалиар шагнасан юм.
“Хөдөлмөрийн алдар” өдөрлөгт радиогийн үе үеийн удирдлагууд болох В.Бат-Эрдэнэ, М.Шийрэв , У.Сарантуяа, Г.Энхтайван, Б.Пүрэвдаш, Б.Энхтуяа нар хүрэлцэн ирж, уран бүтээлч, ажилтан албан хаагч нарт баярын мэндчилгээ дэвшүүлэн дурсамжаасаа хуваалцав.



































