Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ 2013 онд - Бидний ололт амжилт

2013 оныг “ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ БҮХ ХЭЛБЭРЭЭР ЧАНАРТАЙ ТҮГЭЭХ ЖИЛ” болгон зарлаж, МҮОНРТ-ийн 2009-2013 оны дунд хугацааны стратегийн төлөвлөгөөний “Хараат бус хариуцлагатай сэтгүүл зүйг хөгжүүлэн, олон нийтэд хүртээмжтэй хөтөлбөрийн бодлого боловсруулж, орчин үеийн техник технологиор бэлтгэ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 5 минут
МҮОНРТ 2013 онд - Бидний ололт амжилт
МҮОНРТ 2013 онд - Бидний ололт амжилт. Зураг: МҮОНРТ

2013 оныг “ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ БҮХ ХЭЛБЭРЭЭР ЧАНАРТАЙ ТҮГЭЭХ ЖИЛ” болгон зарлаж, МҮОНРТ-ийн 2009-2013 оны дунд хугацааны стратегийн төлөвлөгөөний “Хараат бус хариуцлагатай сэтгүүл зүйг хөгжүүлэн, олон нийтэд хүртээмжтэй хөтөлбөрийн бодлого боловсруулж, орчин үеийн техник технологиор бэлтгэсэн чанартай нэвтрүүлгийг үзэгч сонсогчдод хүргэнэ” гэсэн зорилгыг тус оны голлох зорилго болгон ажиллалаа.

Бидний хувьд байгууллагынхаа анхны дунд хугацааны стратегийн төлөвлөгөөг үнэлж дүгнэх, мөн дараагийн дунд хугацааны стратегийн төлөвлөгөөг хамтдаа боловсруулан гаргах онцлог жил болж байна. Манай уран бүтээлчид, хамт олон хуулиар хүлээсэн үүрэг зорилгоо биелүүлэн ажиллаж өмнөх амжилтаа улам бүр бататгасан нийтлэл нэвтрүүлгүүдээ олон нийтэд хүргэж байгаагаас гадна хэд хэдэн томоохон төсөл хөтөлбөр, уран бүтээлүүдийг амжилттай хэрэгжүүлэн сан хөмрөгөө баяжууллаа.

МҮОНРТ-ийн уран бүтээлийн оюуны үнэ цэнийг баталгаажуулах зорилгоор нэвтрүүлгүүдээ оюуны өмчийн газарт бүртгүүлж байгууллагын нэр дээр батламж, гэрчилгээг авах ажлыг эхлүүлээ. ОНРТ-ийн хууль батлагдснаас хойш анх удаа радиогийн хөтөлбөрийн суурь судалгааг хийлээ. Энэхүү судалгаанд нийтдээ 120-иод нэвтрүүлэг хамрагдсан бөгөөд судалгааны дүнд үндэслэн хөтөлбөрийн бодлогыг шинэчлэх талаарх төслийг боловсрууллаа.

МҮОНРТ-ийн нэвтрүүлгийн гаралт хэр байгааг бодитой тогтоох зорилгоор Архангай, Өвөрхангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий зэрэг аймгуудад холбогдох хэмжилт шалгалтыг хийж холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлснээр нэвтрүүлгийн гаралтын асуудал зохих хэмжээгээр дээшилсэн байна. MNB.mn олон нийтийн цахим сайтын хэсгийг ажиллуулан үйл ажиллагааг жигдрүүлснээр тус сайт долоо хоногт 137 мянган хандагчтай болсны 60 орчим хувь нь тогтмол хандагч болоод байна. Түүнчлэн нийт 89 орноос хэрэглэгчидтэй болжээ.

2013 онд нийт 4 тэрбум гаруй төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар телевизийн эфирийн студийг шинэчлэн, төв удирдлагын цогцолбортой болсноор олон сувгийн нэвтрүүлгийг нэг цэгээс дамжуулах бүрэн боломжтой боллоо. Мөн соёлын үнэт өв болсон радио, телевизийн архивыг тоон технологид шилжүүлэх ажил амжилттай хийгдэж байна. Ирэх 2014 онд хэрэгжүүлэх техник технологийн шинэчлэлд зориулж 4 тэрбум гаруй төгрөгийг батлуулж чадсаныг дуулгахад таатай байна.
Ажилтнуудынхаа мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх тал дээр анхааран ажиллаж МҮОНРТ-ийн эрхэм зорилго, стратегийн зорилтуудтай уялдуулан сургалтын дэлгэрэнгүй төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэв. Мэргэжлийн хувьд үнэ цэнэтэй өрсөлдөх чадвартай хүний нөөцтэй байхад анхаарч 6 чиглэлээр багцлан холбогдох сургалтыг явуулснаар тайлант хугацаанд давхардсан тоогоор 1516 ажилтан нийт 1145 цагийн сургалтанд хамрагдсан байна. Мөн давхардсан тоогоор 323 хүн 39 цагийн уулзалт семинарт оролцжээ.

DW Академитай хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд “Үндэсний зөвлөл - Бэрхшээл ба боломжууд” сэдэвт нөхөрсөг уулзалт хэлэлцүүлгийг ҮЗ-ийн 3 үеийн гишүүдийн хүрээнд зохион байгуулснаас гадна хүний нөөцийн менежментийн чиглэлээр холбогдох сургалтыг явуулав.

Мөн давхардсан тоогоор 115 ажилтан Япон, АНУ, Канад, Польш, Швейцар, БНХАУ, ХонгКонг, Тайвань, ОХУ, Малайз, Индонези, Турк, БНСУ, Сингапур зэрэг дэлхийн 21 улсад албан томилолтоор ажилласан байна. Заримаас дурдвал: Тайз зураг чимэглэлийн ажилтнууд Японы NHK телевизийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судалснаас гадна Ерөнхийлөгчийн Тамгын газраас зохион байгуулсан сэтгүүлчдийн мэргэжил дээшлүүлэх хэлний бэлтгэлд нийт 4 ажилтныг АНУ-д нэг сарын хугацаагаар суралцуулав.

Ажилтнуудыг идэвхижүүлэх, нийгмийн халамжийн хүрээнд:
Ажилтнуудаа орон сууцжуулах ажил амжилттай хэрэгжиж манай ажилтнууд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “100000 айлын орон сууц” хөтөлбөрийн 6 хувийн зээлд хамрагдан байрандаа ороод байна.
Гэр хороолол болон ердийн галалгаатай байранд амьдардаг 242 ажиллагсдад 12,100,000 /арван хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийн түлээ нүүрсний хөнгөлөлт олгосноос гадна 90 гаруй ажилтанд буцалтгүй тусламж олголоо. Мөн 305 ахмад ажилтанд сар шинийн баяраар бэлэг дурсгалын зүйл болон улирлын тэтгэмжийг олгосноос 80-аас дээш настай 20 ахмадад тусгайлан хүндэтгэл үзүүллээ.

Хөдөлмөрийн дотоод журамд заасан тэтгэмжийн хэмжээг ангилал тус бүрд 50-200 мянган төгрөгөөр нэмэгдүүллээ. Мөн дотоод журамд заасан шагналын хэмжээ, ахмад настанд үзүүлэх тэтгэмжийн хэмжээ зэргийг тодорхой хэмжээгээр тус тус нэмэгдүүлсэн байна. Байгууллагын соёл, ёс зүйн хэм хэмжээ, хамт олны таатай бүтээлч уур амьсгалыг бүрдүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх арга хэмжээнүүдийг байнга зохион байгуулав.

Хамт олноо манлайлан ажилласан ажилтнуудаа төрийн дээд одон медаль, салбарын шагналуудаар шагнууллаа. Дурдвал: Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор 5, Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор 1, “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор 6, “Алтангадас” одонгоор 15, Хөдөлмөрийн хүндэт медалиар 29, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр 12 байгууллагын дотоодын шагналаар 123 ажилтан тус тус шагнагдлаа.
Мөн ажилтнууддаа 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний үр дүнгийн урамшууллыг олгохоор шийдвэрлэснээс гадна ирэх ондоо ажилтнуудынхаа цалин хөлсийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгааг дуулгахад таатай байна.

Тус онд нийт 2494 иргэн санал хүсэлтээ ирүүлжээ. Өмнөх жилтэй харьцуулахад МҮОНРТ-д хандах иргэдийн тоо 54 % өссөн дүн гарчээ. MNB аялалын хүрээнд 974 сонсогч, үзэгч МҮОНРТ-ийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, студи, тоног төхөөрөмжтэй танилцжээ. Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 6-р зүйлийн 6.2 заалтыг хэрэгжүүлэх үүднээс МҮОНРТ-ийн өдрүүдийг Завхан аймагт зохион байгуулж өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулснаас гадна тухайн орон нутгийн талаар бүтэн өдрийн хөтөлбөрийг бэлтгэн олон нийтийн хүртээл болголоо.

“Хөдөө орон нутгийн телевиз үзэгч”, “Радио сонсогч” зэрэг судалгаануудад нийт 7700 гаруй үзэгч, сонсогч хамрагджээ. Энэ нь бидний үйл ажиллагаа олон нийтэд илүү ойртож байгууллага иргэдийн хоорондын холбоо улам бэхжиж байгаагийн нэг илрэл гэж үзэж байна. 2013 онд хамтдаа хийж гүйцэтгэсэн гол гол ажлуудыг товч дурьдахад ийм байна.
Ийнхүү бид эрхэм зорилгодоо чиглэн амжилт бүтээлээр дүүрэн байж шинэ оноо угтаж байгаа ч дараагийн дунд хугацааны хөгжлийн дүр зургаа хамтдаа тодорхойлох нэн хариуцлагатай үе бидний өмнө ирээд байна.

Хамт олон та бүхэндээ шинэ оны мэндийг дахин дэвшүүлж амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Хуваалцах