Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ АНУ-ын их сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн гишүүн Х.Чилаажав нар энэ сарын 24-30-ны өдрүүдэд АНУ-д ажиллаж байна. Энэ хооронд МҮОНРТ-ийн төлөөлөгчид

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ АНУ-ын их сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
МҮОНРТ АНУ-ын их сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн гишүүн Х.Чилаажав нар энэ сарын 24-30-ны өдрүүдэд АНУ-д ажиллаж байна. Энэ хооронд МҮОНРТ-ийн төлөөлөгчидАНУ-ын IGlobal их сургуулийн удирдлагатай уулзаж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Дээрх санамж бичиг нь Монгол Улсын ирээдүй болсон залуу үеийн АНУ-д суралцах нэгэн гарцыг нээж байгаа юм. Түүнчлэн уг баримт бичгийн хүрээнд МҮОНРТ-ийн уран бүтээлчид, ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх, англи хэлийг орчинд нь төгс сайн суралцах боломжоор хангахад онцгой анхаарсан, маш таатай нөхцөлүүдийг талууд зөвшилцөн баталсан хэрэг болж байна. Ингэснээр МҮОНРТ-ийн 10 ажилтан бакалаврын 4 жил, магистрын 2 жилийн 100 хувийн тэтгэлэг, 10 ажилтанд 50 хувийн тэтгэлгийг суралцах эрхийг идэвх, голч оноо зэргийг харж өгөхөөр болж байна.

Дашрамд дуулгахад, хоёр тал дээрх хамтран ажиллах санамж бичгийг дөрвөн жилийн хугацаатай байгуулж байгаа аж.

Хуваалцах