Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ-д эвлүүлгийн найруулагч сонгон шалгаруулж авна

Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизэд эвлүүлгийн найруулагч сонгон шалгаруулж авна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ-д эвлүүлгийн найруулагч сонгон шалгаруулж авна
МҮОНРТ-д эвлүүлгийн найруулагч сонгон шалгаруулж авна. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизэд эвлүүлгийн найруулагч сонгон шалгаруулж авна.

Ажлын байранд тавигдах шаардлага:

- Радио телевизийн чиглэлээр найруулагч, компьютер графикч мэргэжлээр төгссөн байх
- Телевиз, студи, продакшнд 2-3 жил эвлүүлэгч, эвлүүлгийн найруулагчаар ажилласан
- Интернэт, компьютерийн хэрэглээний болон эвлүүлгийн программуудыг бүрэн эзэмшсэн, телевизийн техникийг ашиглах, техникийн ба дизайны шийдэл гаргах, монтаж хийх
- Монтаж, бичлэгийн тоног төхөөрөмж дээр ажиллах чадвартай байх
- Багаар ажиллаж, ачаалал даах чадвартай байх
- Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй

Бүрдүүлэх материал:

- Дэлгэрэнгүй анкет /www.mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
- Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
- Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорх хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Баянгол дүүрэг
Хувьсгалчдын зам-3
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
Хүний нөөцийн алба
Утас: 325802

Хуваалцах