Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ-д гадаад харилцааны ахлах мэргэжилтэн болон мэргэжилтэн сонгон шалгаруулж авна

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд гадаад харилцааны ахлах мэргэжилтэн болон мэргэжилтэн сонгон шалгаруулж авна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ-д гадаад харилцааны ахлах мэргэжилтэн болон мэргэжилтэн сонгон шалгаруулж авна
МҮОНРТ-д гадаад харилцааны ахлах мэргэжилтэн болон мэргэжилтэн сонгон шалгаруулж авна. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд гадаад харилцааны ахлах мэргэжилтэн болон мэргэжилтэн сонгон шалгаруулж авна.

Тавигдах шаардлага:

- Олон улсын харилцаа болон орчуулагч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
- Англи хэлний бичгийн болон ярианы дээд түвшний чадвартай байх
- Англи хэлнээс гадна, Олон улсын хэрэглээний хэлийг давхар эзэмшсэн байх
- Удирдах, зохион байгуулах авьяастай
- Гадаад харилцааны чиглэлээр удирдах албан тушаалд ажиллаж, гадаад улстай ажил хэргийн шугамаар харилцаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

- Дэлгэрэнгүй анкет /www.mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
- Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Урьд ажиллаж байсан байгууллага, хүмүүсийн тодорхойлолт

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Баянгол дүүрэг
Хувьсгалчдын зам-3
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
Хүний нөөцийн алба
Утас: 325802

Хуваалцах