МҮОНРТ-д гадаад харилцааны мэргэжилтэн авна
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд гадаад харилцааны мэргэжилтэн авна.
Мэдээллийн алба

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд гадаад харилцааны мэргэжилтэн авна.
Тавигдах шаардлага:
- Олон улсын харилцааны мэргэжилтэй гадаад хэлний чиглэлээр бакалавр болон магистрын зэрэгтэй
- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
- Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай, бусад гадаад хэлийг эзэмшсэн байх
- Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай
- Мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх өндөр чадвартай
- Харилцааны өндөр ур чадвар эзэмшсэн, хариуцлага хүлээх чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай
- Удирдах, зохион байгуулах авъяастай, эрч хүчтэй, ажлын гүйцэтгэл сайтай
- Бие даан болон багаар ажиллах чадвартай
- Гадаадын болон олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
- Дэлгэрэнгүй анкет
- Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Урьд ажиллаж байсан байгууллага, хүмүүсийн тодорхойлолт
- 3 хувь цээж зураг
- Нийгмийн даатгалын дэвтэр
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 17-ны 15:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Баянгол дүүрэг
Хувьсгалчдын зам-3
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
Хүний нөөцийн алба
Утас: 325802


















