Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ-д гадаад харилцааны мэргэжилтэн сонгон шалгаруулж авна

Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд гадаад харилцааны мэргэжилтэн сонгон шалгаруулж авна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ-д гадаад харилцааны мэргэжилтэн сонгон шалгаруулж авна
МҮОНРТ-д гадаад харилцааны мэргэжилтэн сонгон шалгаруулж авна. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд гадаад харилцааны мэргэжилтэн сонгон шалгаруулж авна.

Тавигдах шаардлага:

  • Олон улсын харилцаа, орчуулагчийн мэргэжилтэй

  • Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай

  • Англи, хятад хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай, бусад гадаад хэлийг эзэмшсэн байх

  • Багаар ажиллах, ачаалал даах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай

  • Гадаадын болон олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

  • Дэлгэрэнгүй анкет/mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/

  • Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

  • Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

  • Урьд ажиллаж байсан байгууллага, хүмүүсийн тодорхойлолт

  • Нийгмийн даатгалын дэвтэр нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 15:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Баянгол дүүрэг
Хувьсгалчдын зам-3
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
Хүний нөөцийн алба
Утас: 325802

И-мэйл хаяг:mnb.hrcs@gmail.com

Хуваалцах