МҮОНРТ-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан сонгон шалгаруулж авна
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан сонгон шалгаруулж авна.
Мэдээллийн алба

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан сонгон шалгаруулж авна.
Ажлын байранд тавигдах шаардлага:
Инженерийн /цахилгааны инженер бол давуу тал болно/ чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн,
ХАБЭА-н мэргэжлийн гэрчилгээ, сертификаттай байх,
ХАБЭА -н чиглэлээр 3-аас дээш жилийн ажлын туршлагатай
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг бие даан хэрэгжүүлэх,тайлбарлан таниулах чадвартай
Мэргэжлийн зааварчилга, зөвлөгөө өгөх, хяналт тавих чадвартай,
ХАБЭА-н чиглэлээр сургалт зохион байгуулах,хичээл заах чадвартай
Бичиг баримт боловсруулах, хөтлөх чадвартай
Хариуцлагатай, зарчимч, бүтээлч сэтгэлгээтэй, идэвх санаачлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, багаар болон бие даан ажиллах чадвартай
Цаашид тогтвор суурьшилтай ажиллах
Бүрдүүлэх материал:
Анкет /1 хувь цээж зураг/
Мэргэжлийн дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Урьд ажиллаж байсан албан байгууллагын тодорхойлолт
Таныг мэргэжил болон зан байдлын хувьд тодорхойлж чадах 3 хүний захидал
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн 2016 оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 12.00 цагаас өмнө доорхи хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: БГДүүрэг.
Хувьсгалчдын зам-3
МҮОНРТ-ийн Хүний нөөцийн алба.
Утас: 325802
Та ЭНДээс манай ажлын байрны анкетыг татаж авна уу...


















