Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ-д Хүний нөөцийн албаны дарга сонгон шалгаруулж авна

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд Хүний нөөцийн албаны дарга сонгон шалгаруулж авна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ-д  Хүний нөөцийн албаны дарга сонгон шалгаруулж авна
МҮОНРТ-д Хүний нөөцийн албаны дарга сонгон шалгаруулж авна. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд Хүний нөөцийн албаны дарга сонгон шалгаруулж авна.

Тавигдах шаардлага:

- Хууль эрх зүй, Хүний нөөцийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Хүний нөөцийн чиглэлээр удирдах албан тушаалд 3-аас дээш жил ажилласан туршлагатай, радио, телевизийн онцлогийн талаар мэдлэгтэй
- Англи хэлний дундаас доошгүй түвшний мэдлэгтэй
- Удирдан зохион байгуулах, хариуцлага хүлээх чадвартай
- Хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцэж гэрчилгээ авсан бөгөөд Хүний нөөцийн удирдлагаар мэргэшсэн бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

- Дэлгэрэнгүй анкет /www.mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
- Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2017 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Баянгол дүүрэг
Хувьсгалчдын зам-3
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
Хүний нөөцийн алба
Утас: 325802

Хуваалцах