МҮОНРТ-д хуулийн зөвлөх сонгон шалгаруулж авна
Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд хуулийн зөвлөх сонгон шалгаруулж авна.
Мэдээллийн алба

Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд хуулийн зөвлөх сонгон шалгаруулж авна.
Тавигдах шаардлага:
- Хууль, эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх
- Хууль, эрх зүйн онолын болон практикийн өндөр түвшний мэдлэгтэй, захиргаа, хөдөлмөр, иргэний эрх зүйн маргаануудад оролцож байсан туршлагатай
- Хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцэж гэрчилгээ авсан
- Хуульчийн сахилгын болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй,
- Өмгөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
- Дэлгэрэнгүй анкет /www.mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
- Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Их, дээд сургууль төгссөн дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Хуульчийн гэрчилгээ, Өмгөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл болон ёс зүйн, мэргэжлийн, сахилгын зөрчил гаргаж байсан эсэх тухай холбогдох байгууллагын тодорхойлолт
- Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
- Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорх хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
Хүний нөөцийн алба
Утас: 325802


















