Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ-д хуулийн зөвлөх сонгон шалгаруулж авна

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд хуулийн зөвлөх сонгон шалгаруулж авна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ-д хуулийн зөвлөх сонгон шалгаруулж авна
МҮОНРТ-д хуулийн зөвлөх сонгон шалгаруулж авна. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд хуулийн зөвлөх сонгон шалгаруулж авна.

Тавигдах шаардлага:

  • Хууль, эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх

  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх

  • Хууль, эрх зүйн онолын болон практикийн өндөр түвшний мэдлэгтэй, захиргаа, хөдөлмөр, иргэний эрх зүйн маргаануудад оролцож байсан туршлагатай

  • Хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцэж гэрчилгээ авсан

  • Хуульчийн сахилгын болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй,

  • Өмгөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

  • Дэлгэрэнгүй анкет /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/

  • Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

  • Их, дээд сургууль төгссөн дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

  • Хуульчийн гэрчилгээ, Өмгөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл болон ёс зүйн, мэргэжлийн, сахилгын зөрчил гаргаж байсан эсэх тухай холбогдох байгууллагын тодорхойлолт

  • Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

  • Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз

Хүний нөөцийн алба

Утас: 325802

Хуваалцах