МҮОНРТ-д маркетингийн менежер шалгаруулж авна
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд маркетингийн менежер шалгаруулж авна.
Мэдээллийн алба

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд маркетингийн менежер шалгаруулж авна.
Тавигдах шаардлага:
Маркетинг менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
Маркетингийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай, судалгааны ажил хийж байсан
Англи хэлний ярианы болон бичгийн дундаас дээш түвшний мэдлэгтэй
Маркетингийн судалгаа, шинжилгээ хийх, төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, үр дүнд анализ хийх чадвартай
Шинийг эрэлхийлэгч, санаачлагч, бүтээлч сэтгэлгээтэй
Удирдан зохион байгуулах чадвартай
Харилцааны өндөр соёлтой
Бүрдүүлэх материал:
Дэлгэрэнгүй анкет /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Урьд ажиллаж байсан байгууллага, хүмүүсийн тодорхойлолт
3 хувь цээж зураг
Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2017 оны зургаадугаар сарын 21-ний өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Баянгол дүүрэг Хувьсгалчдын зам-3
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
Хүний нөөцийн алба
Утас: 11 325802
Цахим хуудас: www.mnb.mn


















