Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ-д шагналын хур буулаа

XVII жарны "Сүрээр дарагч" хэмээгч гал морин жилийн Сарын шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар МҮОНРТ-ийн хамт олон өнөөдөр Төрийн одон медалиар шагнууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ-д шагналын хур буулаа
МҮОНРТ-д шагналын хур буулаа. Зураг: МҮОНРТ

XVII жарны "Сүрээр дарагч" хэмээгч гал морин жилийн Сарын шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар МҮОНРТ-ийн хамт олон өнөөдөр Төрийн одон медалиар шагнууллаа.

Шагналыг МҮОНРТ-ийн “Цагаан лавай” студид олгосон бөгөөд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл, МҮОНТ-ийн дэд М.Эрдэнэбат, Тамгын газрын дарга Г.Батзаяа, "Монгол мэдээ" сувгийн Захирал Р.Гандиймаа, Монголын үндэсний олон нийтийн радиогийн Захирал Ц.Бямбажаргал нар баяр хүргэж гардууллаа.

Хөдөлмөрийн хүндэт медал

  • Техник технологи хөгжүүлэлтийн газрын инженер Б. Сарантуяа

  • Инженерийн байгууламж ашиглалтын албаны дулааны засварчин Ж. Энхцэцэг

  • Аж ахуйн албаны үйлчлэгч С. Навчаа

  • Хураамж орлого бүрдүүлэлтийн албаны тасгийн дарга Д. Ачидмаа

  • МҮОНР-ийн нэвтрүүлэгч Б. Эрдэнэцэцэг

  • МҮОНТ-ийн найруулагч С. Алтансүх

  • Түүх, өв уламжлал нэвтрүүлгийн редактор А. Ариунбаатар

  • Дуу, гэрэл, зураглаачдын албаны зураглаач Ө. Пүрэвсүрэн

Алтан гадас одон

  • Техникийн төвийн кино тоног төхөөрөмжийн инженер Д. Алтанцэцэг

  • Техникийн төвийн техникч Ц. Чимэдцэрэн

  • Техникийн төвийн техникч Д. Дашцэрэн

  • Автобаазын албаны жолооч Ц. Ариунаа

Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон

  • Программын бодлого зохицуулалтын газрын дарга асан- Н. Байгал

  • MNB Спорт сувгийн найруулагч Лодо Дуламсүрэн

Хуваалцах