МҮОНРТ-д стратеги төлөвлөлтийн мэргэжилтэн ажилд шалгаруулж авна
Уран бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй залуучуудыг ажилд урьж байна.
Мэдээллийн алба

Уран бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй залуучуудыг ажилд урьж байна.
Стратеги төлөвлөлтийн мэргэжилтэн
Бизнесийн болон санхүүгийн удирдлага, маркетинг менежментийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
Англи хэлний болон бусад түгээмэл хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
Урт, дунд хугацааны төлөвлөлт, гүйцэтгэлийн үнэлгээ хийх туршлагатай
Судалгаа шинжилгээ хийх, асуудал боловсруулах, дүгнэлт гаргах, илтгэх, Монгол хэлний зөв бичгийн болон найруулга зүйн чадвартай байх
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
Дэлгэрэнгүй анкет /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Урьд ажиллаж байсан байгууллага, хувь хүний тодорхойлолт
Нийгмийн даатгалын дэвтрийн тушаалтай хэсгийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж доорхи хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3,
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн байр
Хүний нөөцийн алба Утас: 325802
И-мэйл хаяг: mnb.hrcs@gmail.com


















