Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ-д Стратеги төлөвлөлтийн мэргэжилтэн сонгон шалгаруулж ажилд авна

Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизэд Стратеги төлөвлөлтийн мэргэжилтэн сонгон шалгаруулж ажилд авна. Уран бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй залуучуудыг ажилд урьж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ-д Стратеги төлөвлөлтийн мэргэжилтэн сонгон шалгаруулж ажилд авна
МҮОНРТ-д Стратеги төлөвлөлтийн мэргэжилтэн сонгон шалгаруулж ажилд авна. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизэд Стратеги төлөвлөлтийн мэргэжилтэн сонгон шалгаруулж ажилд авна. Уран бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй залуучуудыг ажилд урьж байна.Тавигдах шаардлага:- Бизнесийн болон санхүүгийн удирдлага, маркетинг менежментийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
- Англи хэлний болон бусад түгээмэл хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Урт, дунд хугацааны төлөвлөлт, гүйцэтгэлийн үнэлгээ хийх туршлагатай
- Судалгаа шинжилгээ хийх, асуудал боловсруулах, дүгнэлт гаргах, илтгэх, Монгол хэлний зөв бичгийн болон найруулга зүйн чадвартай байхБүрдүүлэх материал:- Дэлгэрэнгүй анкет /www.mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
- Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Урьд ажиллаж байсан байгууллага, хувь хүний тодорхойлолт
- Нийгмийн даатгалын дэвтрийн тушаалтай хэсгийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарСонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж доорхи хаягаар ирүүлнэ үү.Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3,
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн байр
Хүний нөөцийн алба Утас: 325802
И-мэйл хаяг: mnb.hrcs@gmail.com

Хуваалцах