Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ-д судлаач сонгон шалгаруулж авна

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд судлаач сонгон шалгаруулж авна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ-д судлаач сонгон шалгаруулж авна
МҮОНРТ-д судлаач сонгон шалгаруулж авна. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд судлаач сонгон шалгаруулж авна.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

- Социологи, эдийн засаг, бизнес менежмент, статистикийн чиглэлээр мэргэжилтэй бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Судалгааны ажил хийж байсан туршлагатай
- Компьютерийн хэрэглээний программыг ахисан түвшинд эзэмшсэн
- Баримт бичиг боловсруулах, тайлан бичих, үр дүнг тайлагнах ур чадвартай,
- Идэвх санаачилгатай, цаг баримталдаг, хариуцсан ажлаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэн, ачаалал даах чадвартай

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

- Дэлгэрэнгүй анкет /www.mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
- Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Урьд ажиллаж байсан байгууллага, хувь хүний тодорхойлолт
- Нийгмийн даатгалын дэвтрийн тушаалтай хэсгийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2019 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3,
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн байр
Хүний нөөцийн алба Утас: 325802
И-мэйл хаяг: mnb.hrcs@gmail.com

Хуваалцах