МҮОНРТ-д зураглаач сонгон шалгаруулж ажилд авна
Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизэд зураглаач сонгон шалгаруулж ажилд авна.
Мэдээллийн алба

Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизэд зураглаач сонгон шалгаруулж ажилд авна.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Зураглаачийн мэргэжил эзэмшсэн, дээд сургууль төгссөн, бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан
- Дижитал, аналоги, хальсны болон дижитал зэрэг бүх төрлийн камерууд болон камерын кран, тэргэнцэр зэрэг дагалдах техникууд дээр ажиллах чадвартай байх
- Багаар ажиллаж, ачаалал даах чадвартай, харилцааны соёлтой
- Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлага хүлээх чадвартай
- Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй
Бүрдүүлэх материал:
- Өөрийн хийсэн 3 бүтээлийг “dvd”-нд хуулбарлаж өгөх
- Дэлгэрэнгүй анкет /www.mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
- Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
- Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2017 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорх хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Баянгол дүүрэг
Хувьсгалчдын зам-3
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
Хүний нөөцийн алба
Утас: 325802


















