Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

МҮОНРТ "Говь Хянганд тулалдсан нь" уран сайхны киноны онцгой эрхийг авлаа

монгол хэлээрх хувилбарыг олны хүртээл болгон гаргах онцгой эрхийг Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газраас өнөөдөр МҮОНРТ-ийн уран бүтээлчдэд олголоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ "Говь Хянганд тулалдсан нь" уран сайхны киноны онцгой эрхийг авлаа
МҮОНРТ "Говь Хянганд тулалдсан нь" уран сайхны киноны онцгой эрхийг авлаа. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын "Мосфильм" кино студи Чөлөөлөх дайны 75 жилийн түүхэн ойн хүрээнд "Россотрудничество" агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газарт "Говь Хянганд тулалдсан нь" уран сайхны киног Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гаргах онцгой эрхийг олгожээ.

"Говь Хянганд тулалдсан нь" номын зохиогч нь Монгол Улсын баатар, ЗХУ-ын хошой баатар, Армийн генерал И.А.Плиев бөгөөд 1945 оны Чөлөөлөх дайнд түүний командалсан Зөвлөлт-Монголын цэрэг нэвтрэхэд бэрх нуранги анги элс бүхий аагим халуун говь цөлийг туулан эрчимтэй хурдан давшиж тулалджээ. Түүний энэ зохиолоор Монгол кино үйлдвэр, "Мосфильм" нэгдэл хамтран 1981 онд Ардын хувьсгалын 60 жилийн ойд зориулан "Говь Хянганд тулалдсан нь" хоёр ангит уран сайхны өнгөт кино бүтсэн түүхтэй.

Тэгвэл хоёр улсын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн уг түүхэн киноны эрхийг уран бүтээлийн "Мосфильм" студи эзэмшдэг бөгөөд саяхан кино урлагийн Алтан санд багтах бүтээлээ тоон хэлбэрт шилжүүлэн сэргээн засварлажээ.

Түүнчлэн Чөлөөлөх дайны 75 жилийн түүхэн ойн арга хэмжээний хүрээнд Улаанбаатар дахь ОШУСТ ирэх есдүгээр сарын 2-ны өдөр зохиогдох "Тусгаар тогтнолын үнэ цэнэ" сэдэвт хамтарсан үзэсгэлэнгийн үеэр энэхүү киног үзэгчдэд орос хэлнээ толилуулах юм байна. Үүнээс гадна монгол хэлээрх хувилбарыг олны хүртээл болгон гаргах онцгой эрхийг Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газраас өнөөдөр МҮОНРТ-ийн уран бүтээлчдэд олголоо.

Хуваалцах