Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ-ийн 2019-2020 оны шинэ жилийн баярын хурал болж, шагналын хур буулаа

МҮОНРТ-ийн уран бүтээлчид олон нийтэд чиглэсэн олон нэвтрүүлэг, мэдээ, мэдээлэл бэлтгэн хүргэдэг. Тэгвэл энэ жил үр бүтээлтэй ажилласан зарим уран бүтээлчийг шагнаж, урамшууллаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ-ийн 2019-2020 оны шинэ жилийн баярын хурал болж, шагналын хур буулаа
МҮОНРТ-ийн 2019-2020 оны шинэ жилийн баярын хурал болж, шагналын хур буулаа. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн 2019-2020 оны шинэ жилийн баярын хурал боллоо. Хуралд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, дэд захирал Г.Гэрэл, МҮОНТ-ийн захирал Ч.Батцэнгэл, “MNB Sport” сувгийн захирал Ц.Лхагвадаш, Байгууллага хөгжлийн газры захирал Т.Батзориг нарын эрхмүүд болон ажилтнууд хүрэлцэн ирсэн байв.

МҮОНРТ-ийн уран бүтээлчид олон нийтэд чиглэсэн олон нэвтрүүлэг, мэдээ, мэдээлэл бэлтгэн хүргэдэг. Тэгвэл энэ жил үр бүтээлтэй ажилласан зарим уран бүтээлчийг шагнаж, урамшууллаа.

Мөн Ерөнхий захирал Л.Нинжжамцын нэрэмжит шагнал, Соёлын тэргүүний ажилтан, Радио, телевизийн тэргүүний ажилтан, Радио, телевизийн “Хүндэт дэвтэр”, “Жуух бичиг”, “Баярын бичиг”-ийг зарим уран бүтээлч, сэтгүүлч, ажилтнуудад гардуулсны дараа МҮОНРТ-ийн дэргэдэх “Улаан бүч” чуулгын авьяаслаг сурагчид мэндчилгээ дэвшүүлж, баяр дээр баяр нэмэв.

Ийнхүү захиралын нэрэмжит шагналыг МҮОНТ-ийн зураглаачдын хамт олон, явуулын станц, "Монголын мэдээ" сувгийн найруулагчдын хамт олон, "MNB Sport" сувгийн хамт олон гардсан юм.

Хуваалцах